Нүүр хуудасМэдээШүлхийн вакцины хоёрдахь үйлдвэр ашиглалтанд орлоо

Шүлхийн вакцины хоёрдахь үйлдвэр ашиглалтанд орлоо

Монгол Улсад шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрлэх техникийн чадамжийг бий болгох зорилгоор 2014 оноос Олон улсын атомын энергийн агентлагийн дэмжлэгтэйгээр MON5023 төслийг эхлүүлж, Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран ажиллаж эхэлсэн билээ. Төрийн соёрхолт малын эмч Х.Цодойн нэрэмжит Вирусийн вакцины үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийг өнөөдөрөөс эхлэн ашиглалтад оруулж байна.

Энэхүү үйлдвэрт мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 40 гаран нэр төрлийн биобэлдмэлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж байна.

Энэхүү вирусийн вакцин үйлдвэрлэлийн цех ашиглалтад орсноор шүлхийн вакцины өтгөрүүлгийг дотооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх болон нэн яаралтай нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байгаа юм байна.

Дээрх төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш Олон улсын атомын энергийн агентлаг 360 гаруй мянган евро-ийн хөрөнгөоруулалт хийж, Монгол Улсын Засгийн газар уг вакцины технологийг боловсруулахад 100 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН