Монголын шүүхийн ахмадуудын холбооны ээлжит II их хурал болж өндөрлөлөө. Хурлаар холбооны тэргүүнээр МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг сонгожээ.
Харин Монгол Улсын гавьяат хуульч, Нийслэлийн шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат хуульч Нийслэлийн шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Д.Гансүх, Нийслэлийн шүүхийн ахмадын зөвлөлийн тэргүүн Д.Дамдин-Од, Төв аймаг дахь шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Б.Хажидмаа, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Д.Тайванхүү, Төв аймаг дахь шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Б.Бямбахорлоо нар тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн болсон байна.