Нүүр хуудасМэдээШ.Даваадорж усанд сэлэлтийн Дэлхийн цомын тэмцээнээс хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Ш.Даваадорж усанд сэлэлтийн Дэлхийн цомын тэмцээнээс хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн”-ээс манай тамирчин дөрвөн медаль хүртжээ.

Тодруулбал, Швед улсын Шеллефтеа хотноо зохион байгуулагдсан “Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн”-ээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Ш.Даваадорж хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр  25 метрийн далайн гахай, 50 метрийн чөлөөт сэлэлтэд мөнгөн медаль, 25 метрийн мэлхий сэлэлт, 25 метрийн чөлөөт сэлэлтийн төрлөөс тус тус хүрэл медалийн эзэн боллоо гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооноос мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН