Монгол улсад дархлаажуулалт эхлээд хэд хонож байна.
Энэ үед вакцинтай холбоотой худал ташаа, сөрөг мэдээллүүд олон нийтийн сүлжээнд тархаж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан хэллээ.
Тухайлвал коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн сувилагчийн зүрх нь зогсож, сэхээнд орсон гэх мэдээллийг нэгэн хүн фэйсбүүк хуудастаа бичсэн байсан. Энэ бол худал мэдээлэл гэдгийг УОК-оос баталгаажуулсан. Мөн Грандмед эмнэлгээс мэдэгдэл гаргаж, худал мэдээлэл гэдгийг баталсан байна.