Нүүр хуудасМэдээ*Эрдэнэбүрэнгийн УЦС* ашиглалтад орвол 5 аймгийг эрчим хүчээр бүрэн хангана

*Эрдэнэбүрэнгийн УЦС* ашиглалтад орвол 5 аймгийг эрчим хүчээр бүрэн хангана

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон холбогдох албаны хүмүүс Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад ажиллаж байна. Ховд аймгийн ард иргэдэд “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийн явц, ач холбогдол, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, орон нутагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь олон улсын шаардлагуудыг хангасан, суурилагдах хүчин чадал нь 90 МВт ба жилд 366 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэх чадалтай, Монгол улсын анхны дунд оврын усан цахилгаан станц юм.

Тус станц ашиглалтад орсноор баруун 5 аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах, цаашлаад төвийн бүсийн системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм.

ЭХЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН