24.1 C
Ulaanbaatar
Баа, 25 6 сар 2021 18:37:27
Нүүр хуудасМэдээЮНЕСКО-гийн дэргэдэх Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлийн Ерөнхийлөгчийг хүлээн авч...

ЮНЕСКО-гийн дэргэдэх Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр ЮНЕСКО-гийн дэргэдэх Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлийн Ерөнхийлөгч Халил Ахмед Хан болон албаны бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Уламжлалт спорт, тоглоом наадгайн Олон Улсын зөвлөлтэй цаашид хамтран ажиллах, монгол үндэсний уламжлалт, спорт наадмыг хөгжүүлэх, бүс нутгийн хэмжээнд болон олон улсын хэмжээнд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бусад хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улс 2019 онд ЮНЕСКО-гийн дэргэдэх Уламжлалт спорт, тоглоом наадгайн Найзуудын бүлэгт элсэн орсон бөгөөд цаашид Монгол Улсад олон улсын хэмжээний уралдаан наадмыг зохион байгуулах болон бусад чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа талууд илэрхийллээ.

ЮНЕСКО-гийн төлөөлөгчид “Монгол наадгай” аяны хүрээнд зохион байгуулж буй эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн-өдөрлөгийн арга хэмжээнд оролцохын зэрэгцээ монголын уламжлалт, үндэсний спортын мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллага болон тоглоом наадгайн өвлөн уламжлагч нартай уулзах зорилготой манай улсад ирээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН