Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” болно.
Энэ хүрээнд гуравдугаар сарын 01-08-ны өдрүүдэд нийслэлд 11, орон нутагт 25 музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх аж.
Мөн нээлттэй өдрүүдэд Монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчлан таниулах чиглэлээр тусгай үзэсгэлэн гаргах, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, иргэн, төр, хувийн хэвшил, соёлын байгууллагын санал, санаачлагыг дэмжин ажиллахыг БСШУС-ын сайд улс, орон нутгийн музейн захирал, эрхлэгч нарт үүрэг болгожээ.
Улаанбаатар хот дахь үнэгүй үйлчлэх 11 музей:
Д/д | Музейн нэр | Хаяг |
---|---|---|
1 | Төрийн түүхийн музей | Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-1 |
2 | Байгалийн түүхийн музей | Сүхбаатар дүүрэг. Засгийн газрын ордны баруун хойно |
3 | Богд хааны ордон музей | Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд |
4 | Үлэг гүрвэлийн төв музей | Чингэлтэй дүүрэг 5-р хороо, Тусгаар тогтнолын талбайн чанх ард буюу хуучнаар Лениний музей Үлэг гүрвэлийн төв музей |
5 | Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей | Чингэлтэй дүүрэг. Худалдаа хөгжлийн банкны төв байрны баруун талд, Барилгачдын талбай |
6 | Монгол цэргийн музей | Хил хамгаалах ерөнхий газрын зүүн талд, ИЗИС-н чанх урд |
7 | Монголын үндэсний музей | Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун талд |
8 | Театрын музей | Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний арын 2 аркны дунд |
9 | Чойжин ламын сүм музей | Сүхбаатар дүүрэг, UB Mart худалдааны төвийн баруун талд |
10 | Улаанбаатар хотын түүхийн музей | Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талд |
11 | Монголын Уран зургийн галерей | Сүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөөний зүүн талд |
Аймгуудын музей:
Д/д | Музейн нэр | Байршил |
---|---|---|
1 | “Хархорум” музей | Өвөрхангай аймаг, Хархорин сум, Гандан Орхон баг |
2 | “Хөшөө цайдам” музей | Архангай аймаг, Хашаат сум, Цайдам баг |
3 | “Эрдэнэзуу” музей | Эрдэнэ Зуу нь Өвөрхангай аймгийн Хархорин сум, Эрдэнэ толгой баг |
4 | Архангай аймгийн музей | Аймгийн төвдөө |
5 | Баян-Өлгий аймгийн музей | Аймгийн төвдөө |
6 | Баянхонгор аймгийн түүх, угсаатны зүйн музей | Аймгийн төвдөө |
7 | Булган аймгийн музей | Аймгийн төвдөө |
8 | Говь-Алтай аймгийн музей | Аймгийн төвдөө |
9 | Говьсүмбэр аймгийн музей | Аймгийн төвдөө |
10 | Дархан-Уул аймгийн музей | Аймгийн төвдөө |
11 | Дорнод аймгийн музей | Аймгийн төвдөө |
12 | Дорноговь аймгийн музей, сургалт сурталчилгааны төв | Аймгийн төвдөө |
13 | Дундговь аймгийн музей | Аймгийн төвдөө |
14 | Завхан аймгийн музей | Аймгийн төвдөө |
15 | Орхон аймгийн музей | Аймгийн төвдөө |
16 | Өвөрхангай аймгийн музей | Аймгийн төвдөө |
17 | Өмнөговь аймгийн музей | Аймгийн төвдөө |
18 | Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей | Аймгийн төвдөө |
19 | Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей | Аймгийн төвдөө |
20 | Төв аймгийн музей | Аймгийн төвдөө |
21 | Увс аймгийн музей | Аймгийн төвдөө |
22 | Ховд аймгийн музей | Аймгийн төвдөө |
23 | Хөвсгөл аймгийн Орон нутаг судлах музей | Аймгийн төвдөө |
24 | Хэнтий аймгийн музей | Аймгийн төвдөө |
25 | “Ялалт” музей | Дорнод аймаг Халхгол сумын 1-р баг |