Нүүр хуудасМэдээӨнөөдрийн арилжаагаар ТОП-20 индекс 1.8 хувиар буурчээ

Өнөөдрийн арилжаагаар ТОП-20 индекс 1.8 хувиар буурчээ

Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 48 ХК-ийн 859,563 ширхэг хувьцааг 346.7 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 26 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр “Стандарт проперти групп” (BBD+15.00%), “Бэрх Уул” (BEU+14.78%) болон “Ган хийц” (GHC+13.74%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин “Өндөрхаан” (ONH-14.86%), “Эрдэнэт авто зам” (EAZ-13.75%) болон “Хасу-Мандал” (HS -13.39%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 45,608 ширхэг нэгж эрхийг 13.7 сая төгрөгөөр арилжсан бол багцын арилжаанд “АПУ” ХК-ийн 13.8 сая ширхэг хувьцааг 20,010,000,000 төгрөгөөр тус тус арилжсан байна.

ТOП-20 индекс -1.84 хувиар буурч 39,051.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,496,478,750,667 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН