16.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 15:49:42
Нүүр хуудасМэдээӨнөөдрийн зурхай 12 орд

Өнөөдрийн зурхай 12 орд

2018/05/23

Хонь

Хэдийгээр та эрч хүчээ дэмий сарниулах хандлага хэвээр байх боловч хэсэг хугацаанд дарамт алга болно. Толгойд орж байгаа санаанууд чинь үнэтэй байх магадлалтай. Гэхдээ бусад хүмүүс зөвшөөрөл өгөхөөс өмнө өөрийн хэд хэдэн төлөвлөгөөндөө засвар өөрчлөлт хийх хэрэг гарна. Хэрэв та хуучин найзтайгаа уулзаж кофе уунгаа ярилцах гэсэн бол түүнийг олж авахад арай илүү хичээл зүтгэл гарга, бүтэлтэй болно. Ирж буй хэд хоногт үүсэх төвөгтэй нөхцөл байдлыг хэрхэн зохицуулж чадахаас чинь ирээдүйн хайр дурлалын амьдрал чинь хамаарна.

Үхэр 

Өнөөдөр тусламж хэрэгтэй байгаа эцэг эхтэйгээ холбоо барь. Хуучин дурсамжийн тухай бодлогошрон эргэцүүлэх болно. Танд дотнынхны тань хүсдэг болон хүсдэггүй хүслийг сануулж өгнө. Хэдий тийм боловч танд дараагийн хэдэн жил өөрийн мөрөөддөг гэр бүл, орон гэрээ бодит болгох боломжууд байгаа. Санхүүгийн байгууллагаас туслалцаа авч, өөрийн санхүүгээрээ дэмжих сайхан гэр бүлийг бий болго.

Ихэр 

Ажил хэргээ хянуур нухацтайгаар төлөвлөх, хүчээ зөв хуваарилах чадвар тань бэрхшээлээс зугтах боломжийг танд олгоно. Холын замд гарах, томилолтоор явах, аялж жуулчлахад муу өдөр. Удирдах албан тушаалтан энэ өдөр туйлын болгоомжтой хянуур байх хэрэгтэй. Хурц ухаан, сайн хөгжсөн зөн совин тань танд олон төрлийн санаа бодлоос цорын ганц үнэн зөв хариуг олж, зорилгодоо хүрэхэд тусална. Эрэгтэйчүүдийн амьдралын эрч хүч уруудах тул эрүүл мэнддээ анхаар.

Мэлхий

Санхүүгийн асуудал болон бизнесийн хэлэлцээр тань асуудалтай тулгарах тул түргэн загнаж хөдөлж болохгүй. Туршлагатай нэгнээс зөвлөгөө авах эсвэл үүний талаар сайн мэддэг хэн нэгэнтэй холбоо барьж асуу. Та юм бүхнийг цагт нь амжуулж хичээл зүтгэл гарган практик болон онолын арга замуудыг хэрэглэж шийдвэр гаргахад ямар байдгийг мэдээд гайхах болно. Хайрын харилцаа тань дайны талбар болж мэдэхээр байна. Зөвхөн өөрийн хүсэж байгаа зүйлийнхээ тухай бүү бод харин хайртай хүнийхээ юу хүсэж байгааг бас анхаарч үзээрэй.

Арслан

Сэтгэл санаагаа өгөөмөр байлгахад анхаар. Өнөөдөр бэрхшээлийг зөвхөн тайван замаар шийд. Ингэвэл ямар ч зүйлийг хялбархан эзэмшинэ. Худалдах, худалдан авах, гэрээнд гарын үсэг зурах, зочид хүлээн авахад таатай. Түрэмгий үйлдэл хийж бусдад өөрийн санаа бодлоо тулгах нь аюултай. Бүү яар, үйл хөдлөл болгоноо цэгнэ.

Охин 

Хүсэл тачаал, эрч хүч нэмэгдэнэ. Хуурах магадлалтай өдөр. Шударга бус хандаж, гэр бүлийнхээ үнэт зүйлсийг гутаах гэсний хэрэггүй. Биеэ барин болохгүй юмыг болохгүй хэвээр нь сонирхох хэрэггүй цаана нь үлдээ. Хэн нэгэн таны сэтгэл санааг өглөө эвдсэнээс болж бүхэл өдрийн турш таагүй явахад бэлэн байгаарай. Энэ өдөр ажил хэргийн уулзалт зохиох хэрэггүй. Сэтгэлээр унах хэрэггүй.

Жинлүүр

Огторгуйн сэтгэл зовоосон чиг хандлага өнөөдрийг тодорхойлно. Хийж байгаа үйлдэл бүрдээ засвар хий. Эсрэг тохиолдолд дараа нь харамсах болно. Шуурганы үүл хуралдаж байвал цахилгаан хэрэгсэлд тусгайлан урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Аянга цохиж магадгүй. Ажил бодсоноос чинь илүү биелүүлэхэд хэцүү байж болох хийж чадахаас аа илүүг санаархаад хэрэггүй. Худалдан авалт хийхдээ тасалбараа хаялгүй хадгалах хэрэгтэй.учир нь танд ямар нэгэн юмыг буцааж өгөх, солих шаардлага гарч магад.

Хилэнц

Танд хэцүү төвөгтэй асуудал ихээр тохиолдох хэдий ч найз нөхөд тань танд үргэлж тусламж үзүүлэх болно. Хамтрагчаа зөв сонго. Ялангуяа таньж мэдэхгүй харь газар явах гэж байгаа бол. Тиймээс цор ганц хүнтэй дотно харьцах бус олон хүнтэй танилцах нь дээр. Халуун хайр дурлалын эхлэл болох гайхалтай учрал тохиож магадгүй. Гэхдээ сэтгэл хөдлөлөө барьж, нэг удаагийн уулзалтаар бүхнийг дуусгахаас сэргийл. Таны зөн совин их хүчтэй байх бөгөөд таньж мэдэх гэсэн хүслээ хаях хэрэггүй.

Нум

Өнөөдөр ажлын ачааллаасаа болж бага зэрэг уцаарлаж болзошгүй. Амжилт олох замд тань саад тотгор учирч, санаа зовох асуудал гарч мэднэ. Бас бусадтай ажиллахаасаа илүү өөрийн зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллах нь ухаалаг хэрэг болно. Зарим нумынхан бага зэрэг тэнцвэрээ алдаж байгаа юм шиг байдлыг мэдрэх болно. Анхаарлаа төвлөрүүлэхийг хичээж, жижиг сажиг хэрэггүй юманд стрессдэхээсээ болгоомжлох хэрэгтэй.

Матар

Үргэлж хүмүүсийн санаанд тааруулж явах нь хэдий амар хялбар санагдаж болох ч энэ нь удаан үргэлжилвэл таны амьдрал улам хэцүү хүнд болох болно. Аливаа зүйлийг хийхдээ зөв эхэлж өөрөө өөртөө анхаарах хэрэгтэй. Эцэг эхчүүд хэд хэдэн чухал асуудал шийдэх хэрэгтэй болох бөгөөд хүүхдээ эд зүйлээр дутаахгүй байлаа гээд энэ нь тэд таныг хайрлах хангалттай шалтгаан болохгүй гэдгийг анхаар. Итгэж буй хүмүүстэйгээ ойр байж, хүмүүсээс зөвлөгөө авч, зүрх сэтгэлээ сонс.

Хумх 

Од гаригсийн эсрэг тэсрэг нөлөөлөл энэ өдрийг хайртай хосуудын хувьд сонирхолтой өдөр болгоно. Элдэв ташаарал гаргахгүйн тулд дотны харьцаандаа тун илэн далангүй, үнэнч шударга байх шаардлагатай. Худал хуурмаг хандлага гарч болох тул зөн билэгтээ найдах хэрэгтэй. Өөрөө будилах юм уу бусдад мадлуулах эрсдэл тун өндөр байна. Цагийг сайхан өнгөрөөхийн ганцхан сул тал бол хэтрүүлэх хандлага байх болно. Гэхдээ хэрэв та цэнгэх гавьяатай бол өөрийгөө жаахан эрхлүүлж болох юм. Энэ нь сэтгэлийн хямралыг багасгаж, илүү том амжилтанд урамшуулах болно.

Загас

Сонирхолтой хичээлд сууж олон сайхан найз нөхөдтэй болохын зэрэгцээ хөгжмийн чадвараа дээшлүүлэх хэрэгтэй. Нэг найзыгаа дагуулаад цагийг хөгжилтэй өнгөрөө. Хэсэг дэлгүүр хэссэний дараа орон нутгийн цуглаанд очиж олны хөлд дарагдсан газрыг сонирх. Харин та саяхан нүүдэл суудал хийгээд шинэ гэртээ тохижиж суугаа бол ойр хавийн газартайгаа сайн танилцаарай. Ганц бие хүмүүсийн хувьд хөрш нь ихээр таалагдаж, нүүж ирсэндээ талархах болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН