Өнөөдөр Япон, АНУ, Мали, Индонез улсаас 147 иргэн эх орондоо ирнэ

0
69

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 20:25 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор Япон, АНУ,  Мали, Индонез улсаас 147 иргэн эх орондоо ирнэ.

Эдгээр иргэдийн 109 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 1 нь эрүүл мэндийн шалтгаантай,  2 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм.

Иргэдийг Би Жи, Альфа зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.