4.1 C
Ulaanbaatar
Пүр, 23 9 сар 2021 23:11:46
Нүүр хуудасБусадӨөр хүн машиныг чинь унаж яваад осол гаргавал танд ч бас хамаатай

Өөр хүн машиныг чинь унаж яваад осол гаргавал танд ч бас хамаатай

Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо зөрчил гаргавал торгууль үүсдэг. Харин өөрийн буруугаас бус өөр хүний буруугаас үүдсэн торгуулийг төлөх нь шударга бус талаар багагүй маргаан үүсдэг. Тэгвэл ийм төрлийн торгуулийг яаж шийдвэрлэх талаар нэг жишээ дурьдъя.

Жишээ: Найздаа машинаа түр зээлүүллээ. Нөгөө найз маань хэд хэдэн дүрэм зөрчсөн ч өөрөө нөхөн барагдуулна гээд мөнгө өгсөн. Гэхдээ эцэст нь энэ бүх зөрчил миний нэр дээр үүсч байгаа нь онцгүй байна. Төр засгийнхаа өмнө дүрэм зөрчдөг жолооч баймааргүй байгаа над шиг хүн ийм нөхцөлд яах вэ?

Хариулт: Өөр хүн жолоодож явсан нь нотлогдвол тухайн торгуулийг шилжүүлж болно. Үүний тулд хэзээ, хаана жолоодож байсныг тодруулаад хүсэлт гарган шилжүүлнэ гэсэн үг. Гол нь та өөрөө бичиг баримттайгаа нөгөө жолоочийн хамт ЗЦГ-т ирэх ёстой. Түүнээс гадна манайхны сайн мэддэггүй нэг зохицуулалт бий. Иргэний хуулийн 499-д ослын улмаас тээврийн хэрэгслийн жолооч гэм хор учруулсан бол эзэмшигч нь хариуцлагыг давхар хүлээх заалт байдаг. Үүнтэй уялдаад торгууль нь ч мөн эзэмшигчтэйгээ хамаатай. Өөрөөр хэлбэл, таны машиныг өөр хүн унаж зөрчил гаргасан бол эзэмшигч та үүнийг мэдэх үүрэгтэй.

ЦЕГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН