Нүүр хуудасМэдээАТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдийн мэдүүлгийг хянаж байна

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдийн мэдүүлгийг хянаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийнхэн 2022 оны тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 422 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 124 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор 298 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 47 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, есөн мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 42 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН