Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Хүүхэлдэйн театртай хамтран “Ирээдүйг аварсан аялал” хүүхдийн жүжгийг бүтээн туурвиж, 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээлтээ хийлээ.
Хүүхэд, залуучуудын театрын зохиолч, найруулагч М.Ариунтуяагийн бичиж, найруулснаар хүүхэд багачуудад байгаль орчны бохирдол, хүний хариуцлагагүй үйлдлийн хор уршгийг таниулж, эх дэлхийгээ хайрлах, шударга, зөв сонголт хийх, үйлдэлдээ хариуцлагатай хандах, шударга ёсны үнэ цэнийг таниулах, зөвийг эрхэмлэж, бурууг жигших дадлыг багаас нь төлөвшүүлэх зорилгоор бүтээсэн “Ирээдүйг аварсан аялал” хүүхдийн жүжгийг нээж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Энхмэнд, Хүүхэлдэйн театрын захирал З.Баянзул нар үг хэлэв. Нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Монголын сурагчдын холбоо” ТББ, Хүүхэлдэйн театрын ахмад уран бүтээлчид болон нийслэлийн ерөнхий боловсролын 45, 159 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо.
“Ирээдүйг аварсан аялал” хүүхдийн жүжгийг нийт 5 удаа үнэ төлбөргүй тоглож 707 хүнд үзүүлсэн бөгөөд жүжгийн баатруудын адал явдал, үйлдлээр дамжуулан байгаль эх дэлхийдээ ээлтэй, бусдыг хүндэлдэг, үнэнч шударга хүн болж төлөвшин өсөхийн үнэ цэнийг багачуудад ойлгуулсан уран бүтээл болсон гэж үзжээ.









