Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн багш нар хоёр сарын хугацаанд хиймэл оюун ухааны чиглэлээр суралцаж, сургалтаа амжилттай дүүргэн, батламжаа гардаж авлаа.
Мобиком группийн санаачилга, санхүүжилтээр, Боловсролын яамны дэмжлэгтэйгээр, “AI Academy Asia”-тай хамтран хэрэгжүүлж буй “AI Native School” хөтөлбөрт нийслэл болон орон нутгийн нийт 4 сургуулийн 130 гаруй багш, удирдах ажилтан хамрагдсан юм.
Хөтөлбөрийн хүрээнд багш нар хиймэл оюун ухааныг хичээл төлөвлөлт, сургалтын материал боловсруулах, өдөр тутмын ажлаа хөнгөвчлөхөд ашиглахын зэрэгцээ өөрсдийн хэрэгцээнд нийцсэн вебсайт, аппликэйшн зэрэг бодит шийдэл хөгжүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшлээ.
Энэхүү сургалт нь багш нарын AI ур чадварыг хөгжүүлж, технологийг сургалтын үйл ажиллагаанд зөв, үр дүнтэй нэвтрүүлэх, улмаар сурагчдын суралцах боломжийг өргөжүүлэх зорилготой юм






