Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Хулд сумын иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг сонслоо

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Р.Сэддорж нар өвлийн эхэн сарын энэ өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна. Хулд сумын иргэдтэй уулзаж, цаг үеийн мэдээлэл хүргэн, санал хүсэлтийг нь сонслоо. Уулзалтын үеэр сумын удирдлагаас орон нутгийн өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг танилцууллаа. Тухайлбал, сумын Засаг даргын Тамгын газар албаны автомашингүй байгаа, сумын төвийн авто замын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолж, эдгээр асуудлаа УИХ-ын гишүүдэд албан бичгээр уламжилжээ.

Хулд сум нь хот хоорондын авто замын дагуу байрладаг сумдын нэг. Иймд авто замын засвар, арчлалт, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, зам дагуух газар ашиглалт, дэд бүтэц зэрэг асуудалд онцгой анхаарах шаардлагатайг ярилцлаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН