Нүүр хуудасМэдээБНХАУ 2013-2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулжээ

БНХАУ 2013-2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулжээ

 Хятад улс 2013-2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмрээрээ тэргүүлсэн байна.

Хятад улсын Үндэсний статистикийн товчооны саяхан танилцуулсан тайланд дурдсанаар, 2021 онд тус улсын эдийн засаг дэлхийн нийт эдийн засгийн 18.5 хувийг эзэлж, эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт орсон бөгөөд энэ нь 2012 оныхоос 7.2 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Мөн Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2013-2021 онд жилд дунджаар 6.6 хувиар өссөн бөгөөд энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн дундаж хурдаас 2.6 хувиар, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн дундаж хурдаас 3.7 хувиар өндөр үзүүлэлт гэнэ. 

Түүнчлэн тус улсын нэг хүнд ногдох ДНБ өнгөрсөн онд 80,976 юань буюу 11.684 ам.доллар хүрсэн нь 2012 оноос хойш 69.7 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Энэ бүхэн нь сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад улс инновацад тулгуурласан хөгжилд ихээхэн анхаарал хандуулсны үр дүн гэж дээр дурдсан тайланд онцлон тэмдэглэжээ. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын мэдээлснээр, тус улс 2012 онд “Дэлхийн инновацын индекс”-т 34 дүгээрт бичигдэж байсан бол 2021 онд 12 дугаар байрт оржээ.

Хятадын ард иргэдийн амьжиргааны түвшин ч мэдэгдэхүйц сайжирч, 2013-2020 онд тус улсын хөдөө орон нутгийн 98.99 сая оршин суугч үгээгүй ядуурлаас ангижирсан байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН