Нүүр хуудасМэдээОюутнууд бүл муутай малчдын намрын ажил туслаж байна

Оюутнууд бүл муутай малчдын намрын ажил туслаж байна

Тус аймаг дахь МУИС-ын Завхан сургуулийн оюутнууд амралтын өдрөөр малчны хотонд очиж тусалжээ.

Аймгийн Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан “Шинэ цагийн илгээлтийн эзэд” нэртэй үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Манай төвийн сайн дурын оюутнуудын төлөөлөл өнгөрсөн амралтын өдрүүдээр Алдархаан сумын малчин айлуудын намрын ажилд тусаллаа. Оюутнууд хүн бүл муутай, ахмад малчдын гэрт очиж хашаа саравч засварлах, өтөг, бууц цэвэрлэх, өвс, хужир бэлтгэх, хонь хариулахад нь тусалжээ. Харин охид гэрийн дулаалга, оёдол, үхэр саах, сүү цагаан идээ борлуулах гээд гэр ахуйн бусад зүйлд тусаллаа. Бүл муутай малчдад оюутнуудын тусламж цаг үеэ олсон дэмжлэг болсон гэж малчид маань ам сайтай байлаа.Дахиад ирж туслаарай гэж оюутнуудад маань урам өгсөн. Тиймээс хүн хүч муутай малчин өрхүүддээ өвлийн бэлтгэлээ базаахад нь туслах зорилгоор оюутнууд маань амралтын өдрүүдээр үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаа. Түүнчлэн хаврын мал төллөлтийн үеэр малчдад туслах, хадлан тэжээл бэлтгэхэд, намрын ногоо хураалтын үеэр тариаланчдад туслах, ахмад настнуудад түлшний модыг нь бэлтгэж өгөх гээд сайн дурын оюутнуудын  үйл ажиллагааг улирал бүр зохион байгуулдаг. Бид энэ жил нийт 13 удаагийн сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулжээ. Хөгжлийн төвд 70 гаруй сайн дурын залуучууд оюутнууд байнга эвлэлдэн нэгдэж ажилладаг гэж Завханы Залуучууд хөгжлийн төвөөс мэдээлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН