Нүүр хуудасМэдээБЯ: Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо

БЯ: Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо

Өнөөдөр тохиож буй Төрийн албаны өдрөөр Төрийн албаны зөвлөлийн Боловсрол яамны дэргэдэх салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Боловсролын яам болон харьяа байгууллагын 9 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөлөө.

Боловсрол яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн Боловсролын яамны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Т.Ням-Очир төрийн үйл хэрэгт хүчин зүтгэн, хууль дээдлэх, ёс зүйг эрхэмлэх, иргэн бүрт хүндэтгэлтэй хандаж, төрийн бодлогыг шударгаар хэрэгжүүлэх үйлсэд хүчин зүтгэхээр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж байгаа албан хаагчдад баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ хуулийн хүрээнд хариуцлага, ёс зүйтэй гүйцэтгэж, бусдыгаа үлгэрлэн манлайлагч албан хаагч байхыг хүсэв.

Салбар зөвлөлөөс энэ оны эхний хагас жилийн байдлаар яам болон харьяа байгууллагын 112 албан хаагчийн зэрэг дэвийг ахиулан болон шинээр олгох, сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг 55 удаа зохион байгуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН