Нүүр хуудасМэдээСХД: Толгойт чиглэлийн гүүрийн хэв гажилтын заадсын засварын ажил бүрэн дууслаа

СХД: Толгойт чиглэлийн гүүрийн хэв гажилтын заадсын засварын ажил бүрэн дууслаа

21 дүгээр хороолол–Содон хорооллын ар талаас Толгойт хүртэлх авто замын трассын дагуух гүүрийн баруун зорчих хэсгийн дамжих хавтан болон завсрын тулгуурын хэв гажилтын заадсын засварын ажлыг төлөвлөгөөний дагуу бүрэн гүйцэтгэж дууслаа. Тус хэсэгт гүүрийн хэв гажилтын заадсын эвдрэл үүссэний улмаас тээврийн хэрэгсэл зорчиход доргилт ихтэй, хөдөлгөөний тав тух, аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдээд байсан юм.

Засварын ажлын хүрээнд гэмтэлтэй хэсгийг сэргээн засварлаж, дамжих хавтан болон хэв гажилтын заадсыг шинэчилснээр гүүрийн ашиглалтын найдвартай байдал дээшилж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл сайжирлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН