Нүүр хуудасМэдээБ.Саранчимэг: Төрийн өндөрлөгүүд гадна, дотны зочдод бэлэг өгч болохгүй нь

Б.Саранчимэг: Төрийн өндөрлөгүүд гадна, дотны зочдод бэлэг өгч болохгүй нь

Улс орон даяар хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй Улсын их хурлын даргаас эхлээд нийт ард иргэддээ уриалсан. Энэ ажлыг Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд, төрийн албанаас эхлэх нь зүйтэй. Үүний дагуу Засгийн газраас Төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн барьсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөлд төсвийн мөнгөнөөс бэлэг дурсгалын зүйлс худалдан авч бусдад бэлэглэхийг хориглосон заалт бий. Харин энэ заалтыг эргэж харах шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлж байна.

Б.Саранчимэг: “Төрийн хэмнэлтийн тухай хуульд төрийн, улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагчид хамрагдах юм байна. Тэгэхээр төрийн гурван өндөрлөг энэ хуульд хамрагдана гэсэн үг. Гэтэл энэ хуулийн 15.1.6-д төсвийн мөнгөөр бэлэг дурсгал худалдан авч бусдад бэлэглэхийг хориглосон. Гадаад, дотоодын чухал уулзалтын үеэр ямар нэгэн бэлэг дурсгал өгөх боломжгүй юм байна. Үүнийг эргэж харах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийллээ.    

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН