Нүүр хуудасМэдээЖонни Депп: Зургаан жилийн дараа шүүх миний амьдралыг эргүүлэн авчирлаа

Жонни Депп: Зургаан жилийн дараа шүүх миний амьдралыг эргүүлэн авчирлаа

6 жилийн турш гэр бүлийн хүчирхийлэгч нэр зүүсэн Жонни Деппийн шүүх хурал өндөрлөж АНУ-ын тангарагтны шүүх хуучин эхнэр Амбер Хердийг Деппийн нэр төрд халдаж, гүтгэсэн гэж үзэж, 15 сая долларын нөхөн төлбөр олгуулахаар болсон. 

Шүүхийн шийдвэр гарсны дараа Жонни Депп:

“Зургаан жилийн өмнө миний амьдрал, хүүхдүүдийн минь амьдрал, миний ойр дотныхны болон намайг дэмжиж, надад итгэдэг байсан хүмүүсийн амьдрал мөнхөд өөрчлөгдсөн. Бүх зүйл нүд ирмэхийн зуур өөчрлөгдсөн” гээд түүний амьдрал болон карьерт хүчтэй нөлөөлсөн гэж бичжээ. “Харин зургаан жилийн дараа шүүх миний амьдралыг эргүүлэн авчирлаа” гэсэн байна. 

Жонни Депп шүүх хурал түүний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар ил захидал бичжээ

Тэрээр шүүхэд хандсан гол шалтгаан нь зөвхөн үнэнийг илчлэх байсан гэв. Түүнчлэн Депп дэлхий дахинд талархсанаа илэрхийлж, өөртэй нь ижил нөхцөл байдалд орсон хүмүүст хэзээ ч бууж өгөхгүй байх урам өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН