Нүүр хуудасМэдээ“Зорчигч тээвэр нэг” нийслэлийн шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарчээ

“Зорчигч тээвэр нэг” нийслэлийн шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарчээ

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан 29 аж ахуйн нэгжийг нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгаруулж, өнөөдөр шагналыг гардууллаа.

Энэ үеэр “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ нь 2025 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарч, шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гардуулан өглөө.

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг энэ жил 27 дахь удаагаа “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч алба” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд шударгаар татвараа төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэхийн зэрэгцээ татварын хууль, тогтоомжийн шинэчлэл, татварын албаны онцлох ажлуудыг олон нийтэд сурталчилан таниулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН