Нүүр хуудасМэдээ“Зөв өглөө” цуврал уулзалт 4 дахь удаагаа зохион байгуулагдлаа

“Зөв өглөө” цуврал уулзалт 4 дахь удаагаа зохион байгуулагдлаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар ахлах ангийн сурагчдын манлайлал, нөлөөлөх, бүтээлчээр сэтгэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох ур чадварыг хөгжүүлэх зорилт бүхий “THE VOICE OF LEADERSHIP” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад ЕБ-ын 106-р сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчид хамрагдаж “Хувь хүний хөгжил болон манлайлах ур чадвар” сэдвийн хүрээнд сонирхолтой яриа өрнүүллээ. Мөн урилгаар “Нарнаас том А” подкастын үүсгэн байгуулагч, илтгэгч Н.Ганбилэг оролцож, өсвөр насны хүүхдүүдэд тулгамддаг нийтлэг асуудал, үе тэнгийн манлайлал, нөлөөлөх ур чадваруудын талаар олон сонирхолтой мэдээллийг өглөө.

Энэхүү уулзалт нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, “Боловсрол” төслийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд уулзалтын үеэр ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол сургалтын үр дүн, ач холбогдлын талаар сурагчдад танилцуулан, холбогдолтой асуултуудад хариулт өгч оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН