Нүүр хуудасМэдээКовид: +889 халдвар илэрч 5 хүн нас барлаа

Ковид: +889 халдвар илэрч 5 хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэхээр 12,384 хүнээс шинжилгээ авах явцад 889 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 22,884 болж байна. 889 тохиолдлын дөрөв нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол бусад нь дотоодод бүртгэгдсэн бөгөөд 

  • 767 нь Улаанбаатар хотод,
  • 118 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Өнгөрсөн хоногт таван нас баралт/34, 57, 61 настай эрэгтэй, 75, 55 настай эмэгтэй/ бүртгэгдлээ. Нас барсан таван хүний дөрөв нь нийслэлд, нэг нь Завхан аймагт эмчилгээ хийлгэж байсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН