Нүүр хуудасМэдээЛ.Энх-Амгалан: 10 сая төгрөгний төлбөр авдаг сургуульд хувьсах зардал олгохгүй

Л.Энх-Амгалан: 10 сая төгрөгний төлбөр авдаг сургуульд хувьсах зардал олгохгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх оны төсөв болон тус салбарт хийгдэх шинэчлэлийн талаар танилцууллаа. 

Тэрбээр хувьсах зардлыг шинэчлэх талаар мэдээлэл өглөө.

Л.Энх-Амгалан: Өмнө нь хувьсах зардлаар байгууллагыг санхүүжүүлдэг байсан. Харин одоо багш, сурагч, сургалтын орчныг сайжруулахад зарцуулагддаг болно гэсэн үг.

Цаашид өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал өгөхгүй. Тэр тусмаа жилийн 10 сая төгрөгөөр дээш төлбөртэй сургуулиудад өгөхгүй.

Энэ шинэчлэлийг УИХ-д өргөн барьсан хуулийн шинэчлэлээр хийнэ. Үүнтэй холбоотой Үндсэн хууль зөрчлөө гэдэг асуудал яригддаг. Гэхдээ 10 саяас дээш төлбөр авчхаад ахиад төрөөс хувьсах зардал авна гэж гоншигнох сургууль байхгүй болов уу гэж бодож байна.

Өнгөрсөн жил бид өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг хэмнэснээр гурав орчим тэрбум төгрөгийг хичээлийн хоцрогдол арилгахад зарцуулж эхэлсэн” гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН