Нүүр хуудасМэдээНэгдүгээр хороолол, Толгойт, Хайлааст, Таван буудал орчимд агаар бохирдолтой байна

Нэгдүгээр хороолол, Толгойт, Хайлааст, Таван буудал орчимд агаар бохирдолтой байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас агаарын чанарын үзүүлэлтийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулан мэдээлэл өглөө.

Цаг уур, орчны шинжилгээний газраас агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат

“Цаг уур, орчны шинжилгээний газраас арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдийн Улаанбаатар хотын агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан гаргасныг танилцуулъя. 

Хүхэрлэг хий, азотын давхар исэл,  РМ10 тоосонцор, РМ 2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн түгээмэл зургаан бохирдуулагчийн хэмжээгээр тогтоолоо. 

  • Хүхэрлэг хий 2020 онд 220 микрограмм /мкг/ байсан бол энэ онд 140 микрограмм буюу багассан, 
  • Азотын давхар исэл долоо хоногийн үзүүлэлт 2020 онд 61 мкг байсан бол энэ онд 64 мкг буюу ойролцоо түвшинд,
  • РМ 10 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж  2020 онд  158 мкг, 2021 онд 156 мкг,  
  • РМ 2.5 тоосонцор  2020 онд 120 мкг, 2021 онд 112 мкг болж буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Нүүрстөрөгчийн дутуу исэл долоо хоногийн дундаж агууламжаар 2020 онд 3,806 мкг, 2021 онд 2,968 мкг, озоны хувьд 2020 онд 8 мкг, 2021 онд 14 мкг байлаа. Өнгөрсөн долоо хоногт агаарын чанарын индексийн мэдээллээр Улаанбаатар хотын нэгдүгээр хороолол, Толгойт, Хайлааст, Таван буудал орчимд агаар бохирдолтой, бусад газарт агаар бага бохирдолтой түвшинд байсан” хэмээн мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН