Нүүр хуудасМэдээТогтвортой хөгжлийн боловсрол II төслийн хүрээнд ерөнхий боловсролын 30 сургуульд СЭТГЭЛ ЗҮЙЧ...

Тогтвортой хөгжлийн боловсрол II төслийн хүрээнд ерөнхий боловсролын 30 сургуульд СЭТГЭЛ ЗҮЙЧ ажиллуулж эхэллээ

 “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран анх удаагаа Боловсролын Сэтгэл зүйчдийг бэлтгэж эхэлсэн нь ТХБ-ын суурь зорилтуудыг хангахад ихээхэн нөлөө үзүүлсэн ажил болж байна

Энэ оны зургаадугаар сараас эхлэн “Боловсролын сэтгэл судлал”-ын 12 багц цагийн сургалтыг төслийн үндэсний түшиц байгууллага-Боловсролын хүрээлэн, орон нутгийн хэрэгжүүлэгч-Байгаль орчин мэдээлэл сургалтын төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг болон Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн ТББ хамтран үе шаттай зохион байгуулжээ. 

 Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн ТББ-ын мэргэжлийн сургагч багш, салбарын эрдэмтэн судлаачид, багш нар цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 21 хоногийн онлайн, 14 хоногийн танхимын, 14 хоногийн мэргэжлийн байгууллагуудад дадлагажуулах гэсэн хосолсон хэлбэрээр сургалтыг явуулсан байна.

“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн зорилтот 6 аймаг, 2 дүүргийн 30 сургууль болон лаборатори, олон улсын хөтөлбөртэй сургуулиудад ажиллах нийт 72 сэтгэл зүй

“Сургуулийн сэтгэл зүйч”-ээр мэргэшин төгсөх бөгөөд эдгээрээс төсөлд хамрагдаж буй сургуулиудад ажиллах эхний 23 сэтгэл зүйч сертификат /үнэмлэх/-аа гардан авч, ажлаа есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүллээ.

Тэгвэл сургуулийн сэтгэл зүйчид сургалтын агуулгаар дамжуулан хүүхэд, багш, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө мэдээллийг өгөхдөө онолын түвшинд дүн шинжилгээ хийхээс гадна амьдрал практикт тулгарч болох хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудлуудтай хэрхэн холбож зөв хандлага, зөв арга зүйгээр хүргэх талаас нь зөвлөх-хамтран ажиллах чиглэлээр сургалтын агуулга хөтөлбөрөө боловсруулжээ. 

      “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр хоёр орчим жилийн хугацаанд сурагчид зайн сургалтад хамрагдснаар ганцаардах, сэтгэлээр унах, сурлага нь муудахаас эмээх зэргээр сэтгэл зүйн хувьд сөрөг нөлөөлөл бий болсныг судлаачид хэлж байна. Иймд Боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэн бэлтгэж, сургуулиудад ажиллуулж эхэлснээр хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг сургуулийн орчинд төлөвшүүлэх, хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хоцрогдлыг эрт илрүүлж хөгжүүлэх, бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, багш, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх, гэр бүл, сургууль дээр үүссэн зөрчлийг шийдвэрлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ялангуяа хүүхдийг шилжилтийн эмзэг үеэ зөв даван туулахад тусалж, элдэв муу зуршилд өртөхөөс нь сэргийлэх, цаашлаад боловсролын чанар, сургалтын менежментэд ахиц гарна хэмээн үзэж байгаа аж. Нэг үгээр хэлбэл сэтгэл зүйчид хүүхдүүдийн хамгийн ойрын туслагч байх болно.

Тэгвэл сургуулийн сэтгэл зүйчид сургалтын агуулгаар дамжуулан хүүхэд, багш, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө мэдээллийг өгөхдөө онолын түвшинд дүн шинжилгээ хийхээс гадна амьдрал практикт тулгарч болох хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудлуудтай хэрхэн холбож зөв хандлага, зөв арга зүйгээр хүргэх талаас нь зөвлөх-хамтран ажиллах чиглэлээр сургалтын агуулга хөтөлбөрөө боловсруулжээ.

      “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр хоёр орчим жилийн хугацаанд сурагчид зайн сургалтад хамрагдснаар ганцаардах, сэтгэлээр унах, сурлага нь муудахаас эмээх зэргээр сэтгэл зүйн хувьд сөрөг нөлөөлөл бий болсныг судлаачид хэлж байна. Иймд Боловсролын сэтгэл зүйчдийг мэргэшүүлэн бэлтгэж, сургуулиудад ажиллуулж эхэлснээр хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг сургуулийн орчинд төлөвшүүлэх, хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хоцрогдлыг эрт илрүүлж хөгжүүлэх, бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, багш, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх, гэр бүл, сургууль дээр үүссэн зөрчлийг шийдвэрлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ялангуяа хүүхдийг шилжилтийн эмзэг үеэ зөв даван туулахад тусалж, элдэв муу зуршилд өртөхөөс нь сэргийлэх, цаашлаад боловсролын чанар, сургалтын менежментэд ахиц гарна хэмээн үзэж байгаа аж. Нэг үгээр хэлбэл сэтгэл зүйчид хүүхдүүдийн хамгийн ойрын туслагч байх болно

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөлд хамрагдсан Булган аймгийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сургалтын арга барил, төслийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй сэтгэл зүйчийн кабинеттай биечлэн танилцлаа. “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль сэтгэл зүйчийн өрөөг бүрэн тохижуулж, таатай орчныг бүрдүүлэн өгчээ. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Нийгмийн сэтгэл зүй эрүүлжихэд ач холбогдолтой төсөл боллоо. Нөгөө талаас мэргэжлийн сэтгэл зүйчид ажлын байртай болж, мэргэжилдээ туршлагажиж, хүүхдийн асуудлаар илүү мэргэших сайн талтай юм. Хүүхдийн сэтгэлийг таньж мэдэх, асуудлыг шийдэх, тэднийг ойлгож, зөв замыг зааж өгөхөд сэтгэл зүйчдийн үүрэг чухал юм” гэдгийг онцоллоо. 

Боловсролын сэтгэл зүйчид энэ хичээлийн жилийн хугацаанд ментор багшийн удирдлага дор үйл ажиллагаагаа зохион байгуулж, хамтран ажиллана. Төслийн хүрээнд тэдний ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс “Боловсролын сэтгэлзүйч”-ийн ажлын байрны жишиг орчинг бий болгож, сургуулиудад хүлээлгэн өгч байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН