Нүүр хуудасМэдээУИХ тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлаар хуралдана

УИХ тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлаар хуралдана

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг маргааш 14.00 цагт эхлүүлэх УИХ-ын даргын захирамж гарсан байна.  

Ээлжит бус чуулганыг энэ сарын 28-аас ирэх сарын 1-ийг хүртэлх хугацаанд хуралдуулахаар зарласан байна. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл,ахмад настан болон бусад нийгмийн зорилтот бүлгийн халамж авдаг иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төлөвлөж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэх чиглэлийг өчигдөр Засгийн газарт өгсөн бол өнөөдөр Улсын Их Хурлын даргын захирамж гарлаа.

Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг төсөвт зохицуулалт хийх замаар төсвийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН