Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүд ковидын шинжилгээ өгч танхимаар хуралдана

УИХ-ын гишүүд ковидын шинжилгээ өгч танхимаар хуралдана

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Өглөө 10.00 цагт чуулганы нээлт 74.3 хувийн ирцтэй эхэлсэн. УИХ-ын тухай хуульд “УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-наас тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн заасны дагуу УИХ-ын чуулганыг дээрх хугацаанд эхлүүлж байгаа юм. Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 8-нд УИХ-аас баталсан бөгөөд нийт 72 хуулийн төслийг хэлэлцэхээр тогтсон байна.

Өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүд коронавирусын шинжилгээнд хамрагдаж, танхимаар хуралдана. Намрын чуулганаар цар тахлын эрсдэлийг даван туулж, сорилтыг оновчтой шийдвэрлэх асуудлыг голчлох юм байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 1204 хүн нас барсан үүнд иргэдийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.

Бүх шатны сургуулийн орчинд халдвар тархахаас сэргийлж, нийтийг хамарсан үйл ажиллагааг оновчтой менежментээр зохион байгуулах, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд яаралтай тусламж хүргэх чадавхыг дээшлүүлэхийг УИХ-ын дарга холбогдох албаныханд анхаарууллаа.

Чуулганы нээлтэд гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, Улаанбаатар хотын удирдлагууд, УИХ-аас томилдог албан тушаалтнууд цахимаар оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН