Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Р.Сэддорж: "Өмнөговь бонд" анх удаа... Аймгууд бонд гаргах үүд хаалга...

УИХ-ын гишүүн Р.Сэддорж: “Өмнөговь бонд” анх удаа… Аймгууд бонд гаргах үүд хаалга нээгдлээ

Энэхүү ажлыг эхлүүлэх үеэс эхлэн “Орон нутгийг өр төлбөрт оруулна”, “Эрсдэлтэй шийдвэр” гэх мэт улс төрийн эсэргүүцэл, эргэлзээ дагуулсан олон саад бэрхшээл тулгарч байсан ч Өмнөговьчууд хөгжлийн төлөө нэгдэж, аймгийнхаа ирээдүйн төлөө томоохон төслийг ийнхүү эхлүүлж чадлаа.

Өмнөговь аймаг, аймгуудаас анх удаа хөрөнгийн зах зээлд бонд гаргаж, 50МВт-ын Дулааны цахилгаан станцын төслийн санхүүжилтийн бондын арилжааны нээлт, “Цан цохих” ёслолыг зохион байгууллаа. 2026 онд нийт 150 тэрбум төгрөгийн бондыг үе шаттайгаар хөрөнгийн зах зээл дээр арилжаална.

50МВт-ын ДЦС ашиглалтад орсноор өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, найдвартай эх үүсвэртэй болох, үйлдвэрлэл үйлчилгээ, уул уурхай, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх, хөгжлийг шинэ шатанд гаргах зэрэг олон талт ач холбогдолтой

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН