Нүүр хуудасМэдээХэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулъя

Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулъя

Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын дунд сургуулийн 2100 сурагчдын дунд чихэрлэг ундааны хэрэглээ, тэдний таргалалтыг судалсан судалгаанаас  үзэхэд 14 хувь нь илүүдэл жин, таргалалттай, өдөрт ууж буй шингэний 2/3 нь чихэртэй ундаа эзэлж байна.

ЧИХРИЙН ХЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ 65 ХУВИЙГ ЧИХЭРЛЭГ УНДААНААС АВЧ БУЙ НЬ АСУУДЛЫН ГОЛ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс хийсэн Хоол тэжээлийн үндэсний судалгаанаас харахад 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд 4 хувь байсан бол 2017 онд 28 хувь болж 7 дахин нэмэгдсэн байна.

Энэ судалгаагаар 15-49 насны эрчүүд, эмэгтэйчүүдийн 60 гаруй хувь нь илүүдэл жин, таргалалттай байгаа нь үнэхээр санаа зовоосон асуудал болж байна. Мөн хүүхдүүдийн дунд эрүүл шүдтэй хүүхэд ховордсон нь мөн л чихэрлэг бүтээгдэхүүнүүдтэй холбоотой. Ийм учраас өвдсөн, бусад эрхтэн системд өөрчлөлт өгсөн хойно нь эмчлэх бус түүнд нөлөөлөх хүчин зүйлийн нөлөөг бууруулах нь иргэдэд ч эмнэлгүүдэд ч, эрүүл мэндийн салбарт ч тустай.

Хуулийн санаачилга нь нийт чихэрлэг ундаанд татвар ногдуулан төсвийн орлогыг нэмэх биш эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй буюу 100 гр ундаанд 5 гр чихэр агуулагдвал ямар нэг татваргүй, түүнээс дээш чихэртэй ундааны хэрэглээг татвараар зохицуулах юм.

No description available.

Хууль хэрэгжих хугацаа 2024 оны 1 сарын 1-ний өдөр гэсэн нь үндэсний үйлдвэрлэгчид чихэрлэг ундааны найрлага дахь чихрийн хэмжээг бууруулах, хүүхэд, багачууд, залуучуудын дунд эрүүл хэрэглээний сурталчилгаа, ойлголт өгөх боломж олгоно.

Хууль хэрэгжсэнээр бүрдэх татварын орлогоор цэвэр ус уух боломжийг цэцэрлэг, сургууль, олон нийтийн газар бий болгох, эрүүл зохистой хоол хүнсний соёлыг хэвшүүлэх, сурталчлахад зарцуулна. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилт, халдварт бус өвчин өвчинтэй тэмцэх хөтөлбөрийн нэгэн зорилго болох ба таргалалт, илүүдэл жин, чихрийн шижин, шүдний өвчлөл болон зүрх судас, даралт ихсэх зэрэг олон өвчний урьдал эрсдэлийг бууруулна. Бусад орны туршлагаас үзэхэд чихэрлэг ундааны хэрэглээг системтэй бууруулснаар 5-10 жилийн дараа эдгээр өвчнөөс шалтгаалсан эрүүл мэндийн салбарын зардлын дарамт буурна гэсэн төсөөлөлтэй байна.

No description available.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН