Нүүр хуудасМэдээХүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс эхлэн олгоно

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс эхлэн олгоно

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа албан ёсны фэйсбүүк хуудастаа

“Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы хариу арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын хүүхдийн мөнгөний олголтыг өнөөдрөөс тавихаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна.

Удахгүй мөн Хүүхдийн мөнгө олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж шинээр хүүхдийн мөнгө олгох хүсэлтийн бүртгэлийг цахимаар явуулах боломжийг бүрдүүлнэ” хэмээн мэдээллээ.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сар бүрийн 20-нд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сард мөн сарын эхээр олгож байсан удаатай.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН