Нүүр хуудасМэдээШатахууны нөөц 24-50 хоног байна

Шатахууны нөөц 24-50 хоног байна

Улсын хэмжээнд энэ сарын 19-ний байдлаар 119,368 тн шатахуун нөөцөлжээ. Үүнээс А-80 автобензин 8,320 тн буюу 50, АИ-92 автобензин 32,059 тн буюу 24, АИ-95 автобензин 4,373 тн буюу 33, ДТ 71,366 тн буюу 26, онгоцны түлшний 45 хоногийн нөөцтэй байлаа.

Улаанбаатар хотод нийт 62,232 тн шатахууны үлдэгдэлтэй, үүнээс А-80 автобензин 1,486 тн, АИ-92 автобензин 18,182 тн буюу 19, АИ-95 автобензин 2,992 тн буюу 41, ДТ 36,371 тн буюу 33 хоногийн хэвийн нөөцтэй байв. Шатахууны нөөц баруун бүсэд 15,027 тн, хангайн бүсэд 6,605 тн, төвийн бүсэд 27,085 тн, зүүн бүсэд 8,369 тн байна.

Манай улс он гарснаас хойш 1,318.2 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна. Үүнд А-80 автобензин 28.1 мян.тн, АИ-92 автобензин 422.1 мян.тн, АИ-95/98 автобензин 18.6 мян.тн, ДТ 669.7 мян.тн, онгоцны түлш 25.2 мян.тн, Жет А-1 24.1 мян.тн, бусад 130.4 мян.тн байгааг УУХҮЯ мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН