Нүүр хуудасМэдээ"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орно

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр 2023 онд ашиглалтад орно

Нүүрс баяжуулах үйлдвэрийг “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн хөрөнгөөр барьж байгуулахаар болсон. Энэ үйлдвэрийг графикийн дагуу яаралтай барих, ажлыг нь эхлүүлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт өглөө. Нүүрс баяжуулах үйлдвэрийн санхүүжилтийн асуудал шийдэгдсэн, барилгын ажлыг гуравдугаар улиралд эхлүүлж, эхний блок нь 2023 оны 10 дугаар сард ашиглалтад орох юм.

Нүүрс баяжуулах үйлдвэрээс гадна Тавантолгойн ордыг түшиглэсэн Дулааны цахилгаан станцыг энэ онд барьж эхлэхээр ажиллаж байна. Станцын нийт хүчин чадал 450 МТВ бөгөөд Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга томоохон ордуудыг эрчим хүчээр хангах юм. Цахилгаанаа өөрсдөө үйлдвэрлэж, нүүрсээ нэмүү өртөг шингээн баяжуулснаар иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг орлого огцом нэмэгдэнэ. Тус компанийн “А6-20” бизнес төлөвлөгөөнд тооцсоноор жилийн орлого нь ойролцоогоор 4 дахин өсч 7 их наяд  төгрөг, жилийн цэвэр ашиг нь 1 тэрбум ам.долларт хүрэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН