Нүүр хуудасМэдээЭ.Батшугар: Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөгт оролцохыг уриалж байна

Э.Батшугар: Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөгт оролцохыг уриалж байна

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдлыг таниулах, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш олон нийтэд нээлттэй зохион байгуулагдаж байна.

“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээж ард иргэдийг гурван өдрийн арга хэмжээнд идэвхитэй оролцохыг уриалаа.

Э.Батшугар: Эрүүл мэнд бол бидний хамгийн үнэт баялаг. Иргэн бүрийн оролцоо, зөв дадал эрүүл нийгмийн үндэс юм.

Монгол Улсад халдварт бус өвчин нийт нас баралтын 77%-ийг эзэлж байгаа нь амьдралын хэв маягтай шууд холбоотой. Иймд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг бодит ажил болгоход энэхүү өдөрлөг чиглэж байна.

“Нээлттэй хаалганы өдөр”-ийг 3 өдөр зохион байгуулж байна.

• 1-р өдөр – Эрүүл мэндийн боловсрол, зөв дадал

• 2-р өдөр – Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг

• 3-р өдөр – Уламжлалт анагаах ухааны ололт

Энэ онд Монголын уламжлалт анагаах ухааны нэгдсэн тогтолцоо үүсэж хөгжсөний 345 жилийн ой тохиож буй бөгөөд уламжлалт анагаах ухааны өв соёл, мэдлэгийг орчин үеийн анагаах ухаантай уялдуулан хөгжүүлэх бодлого хэрэгжиж байна.Та бүхнийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, нээлттэй хаалганы өдөрлөгт идэвхтэй оролцохыг уриалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН