Б.Баярдаваа Монголбанкны Мөнгөний бодлогын захирал: “Ойролцоогоор 200-300 сая ам.доллар валютын хадгаламж болсон тооцоо бий. Энийг буцаагаад төгрөгийн хадгаламж руу татах нь эдийн засагт төгрөгийн эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Энэ ажлыг хийхийн тулд төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх, төгрөгийн хадгаламжийн хүүг өсгөж байж буцаана. Бодлогын хүүг 6 хувиас 12 хувь болгож хоёр дахин өссөний дараа банкуудын хадгаламжийн хүү 13-14 хувь болж өссөн. Энэ нь төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд том нөлөө үзүүлж байгаа. Валютын орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Төв банк тодорхой ажлуудыг Засгийн газар, холбогдох яамтай хамтарч хийнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, худалдааны зээл, экспортыг дэмжсэн санхүүгийн тогтолцоо бий болгох хүрээнд уул уурхайн бус экспортод чиглэсэн эх үүсвэр оруулж ирэх, банк өөрөө санхүүжилтийн эх үүсвэр оруулж ирэх зэргээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн” гэв.