Нүүр хуудасМэдээХЗДХЯ: Сайдын шуурхай хуралдаан боллоо

ХЗДХЯ: Сайдын шуурхай хуралдаан боллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан өчигдөр буюу (2026.06.08)-ны өдөр боллоо. Тус хуралдаанд сайд С.Амарсайхан болон хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагын бүрэлдэхүүн, харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд оролцлоо.

  Хуралдааны эхэнд яам болон харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд сайдын 01 албан даалгаврын хэрэгжилт, салбарын цахим нэгдсэн системийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулга хийж, санал солилцов.

Тусгаар тогтносон улсын цөм нь болсон хууль зүйн салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагч бүр нэгдсэн ойлголттой, салбарын бодлого шийдвэр, ажиллах үүрэг чиглэлээ мэддэг байх учиртайг хуралдааны үеэр сайд С.Амарсайхан тэмдэглээд “ИРГЭН ТӨВТЭЙ – ЭРХ ЗҮЙН РЕФОРМ”-ыг хэрэгжүүлэхэд өнөөдрийн хийж буй шуурхай хуралдаан чухал ач холбогдолтой болохыг онцлов.

 Мөн Хууль зүй, дотоод хэргийн салбарыг нэгдсэн цахим системд холбож, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох, хуулиас давсан дүрэм журам, давхардсан хууль тогтоомжийг цэгцлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлд анхаарч, бодлогоо тодорхойлон ажиллах ёстойг  харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудад анхааруулаад цаашид салбарын хэмжээнд хийж, хэрэгжүүлэх чухал ажил, арга хэмжээтэй холбоотой дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд

 Салбарын цахим системийг нэгтгэж, уялдаа холбоог сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүйгээр түргэн шуурхай хүргэх, иргэдийн гомдол саналыг шуурхай шийдвэрлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайжруулж, гадаадын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, тайлангаар биш бодит үр дүнгээр ажлаа дүгнэдэг байх, байгууллага бүр хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үйл ажиллагааны стандартыг шинэчилж, стандартын дагуу ажиллахыг үүрэг болгов.  

Хуралдааны төгсгөлд сайд салбарын үйл ажиллагааг цаашид эрчимжүүлэх чиглэлээр хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэд БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ байгуулж, асуудлаа нуудаг биш, ярьдаг, шийдэх гарц хайдаг, бодит үр дүн гаргаж ажиллахад анхаарч ажиллах болно гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН