Уулзалтаар тус байрны дахин төлөвлөлтийн төсөлтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, оршин суугчид болон аж ахуй нэгжүүдийн санал хүсэлт, байр суурийг сонслоо. Мөн холбогдох журмын хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломжит хувилбаруудын талаар санал солилцож, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.
Тус дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжүүлэгчээр “Гүмүда” ХХК шалгарсан ба талуудын хамтын ажиллагаа, зөвшилцлийг үе шаттайгаар үргэлжлүүлэн хангаж ажиллахыг үүрэг болголоо





