Нүүр хуудасМэдээСХД: Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд анх удаа физикийн кабинет шинээр байгууллаа

СХД: Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд анх удаа физикийн кабинет шинээр байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Дэлхийн зөн ОУБ, Ньюком групп өнгөрсөн хавар Нийслэлийн ерөнхий боловсролын 104 дүгээр сургуульд физикийн кабинет шинээр байгуулах санамж бичиг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл уг төсөл өнөөдөр биеллээ олж дүүргийн хэмжээнд анх удаа физикийн кабинетыг шинээр нээлээ. Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын эсрэг тэмцэж буй энэ цаг үед хүүхэд багачуудад сэргээгдэх эрчим хүчний ач холбогдлыг ойлгуулж, онол, практикийг хослуулан сургах нь чухал болоод байна.

Энэхүү физикийн кабинет байгуулагдсанаар хүүхдийн сурч боловсрох орчин сайжрах, ирээдүйн инженер, техникийн ажилтныг бэлтгэх зэрэг олон эерэг давуу талууд бий болж байна. Физикийн кабинетыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн ОУБ, Newcom group, Clean energy нар хамтран байгуулж, тус сургуулийн 2622 суралцагч физикийн стандартын шаардлага хангасан кабинетад, зориулалтын сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан суралцах боломжийг бүрдүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН