Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Р.Сэддорж: УИХ-ын гишүүдийн нэн тэргүүний зорилт бол иргэдийн орлогыг хамгаалах,...

УИХ-ын гишүүн Р.Сэддорж: УИХ-ын гишүүдийн нэн тэргүүний зорилт бол иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлээ дэмжих юм

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхэллээ. Энэ удаагийн чуулган эдийн засгийн өсөлтөө хадгалах, иргэдийнхээ амьжиргааг хамгаалах, улс орны хөгжлийн цаашдын бодлогыг тодорхойлох чухал цаг үед болж байна.

Гадаад орчны нөхцөл байдал амаргүй байгаа ч Монгол Улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүд өсөлттэй, экспорт нэмэгдэж, гадаад валютын нөөц тодорхой хэмжээнд бэхжиж байгаа гэх боловч иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй байна.

Өсөлтийн үр өгөөжийг өрх бүрд хүргэх, иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлээ дэмжих нь бидний нэн тэргүүний зорилт юм.

Энэ намрын чуулганаар:

  • Цалин, тэтгэвэр болон иргэдийн бодит орлогыг хамгаалах
  • Эрчим хүч, түлш шатахууны хангамжийн найдвартай байдлыг хангах
  • Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүлээгдэж буй иргэдийн асуудлыг шийдвэрлэх
  • Орон сууц болон цахим залилангаас иргэдээ хамгаалах
  • Цахим орчин дахь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах
  • Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хэлэлцэх зэрэг олон чухал асуудлыг шийдвэрлэнэ.

Ард иргэдийн амьдралд өсөлт, өөрчлөлт авчрах шийдвэрүүдийг гаргах чуулган байх ёстой.

Иргэдийнхээ итгэл, хүлээлтийг хариуцлагатайгаар үүрч, энэ намрын чуулганаар бодит үр дүн гаргахын төлөө ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН