ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: ШШГЕГ-ын дарга А.Намсаманд хоригдлуудаар хувийн байр, зуслангийн байшингаа бариулсан, төсвийн хөрөнгөөс өөртөө 40 сая төгрөг, нийт 20 гаруй албан тушаалтанд 408 сая төгрөгийг хууль бусаар олгосон, албан хаагчдынхаа нэр дээр 10–20 сая төгрөг бичиж, гарын үсэг зуруулахдаа дүнг нь дарж байгаад 3–4 саяыг өгч, үлдсэнийг нь завшиж байсан өргөдөл гомдол ирсэн. Мөн Зайсанд үнэгүй нэг байр, хөнгөлөлттэй нэг байр авсан байхад жирийн албан хаагчид орох оронгүй зүтгэж байна.





