Биеийн тамир, спортын улсын хорооноос 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодод Монгол Улсын хэмжээний спортын тэмцээний 2023 оны нэгдсэн хуваарийг хүргүүлээд байна.
Тухайлбал, улсын хэмжээнд ирэх онд зохион байгуулах 27 спортын төрлөөр залуучууд, насанд хүрэгчид, өсвөр, ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээний товыг зарлалаа.
Эдгээр спортоос ганцаарчилсан спортын төрлөөр гэхэд жүдо бөхөөр оюутны, залуучуудын, насанд хүрэгчдийн, багийн, ахмадын гэсэн 5 ангиллаар УАШТ-ийг явуулах бол гимнастикаар спортын гимнастик, уран сайхан, аэробик, паркоур гэсэн 4 төрлөөр залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ болох юм.
Түүнчлэн техник спорт /буудлага, туялзуур сэлэм, нисэх загварын спорт/ -оор 3 төрөлд аваргаа тодруулах бол оюуны спортын төрлүүдэд шатар, даам, го-даам багтаж байгаа аж.