Нүүр хуудасМэдээМонголын өсвөрийн шатарчид эхний үе дээрээ хожлоо авлаа

Монголын өсвөрийн шатарчид эхний үе дээрээ хожлоо авлаа

Азербайжан улсын Нахчивян хотноо 10 дугаар сарын 1-11-нд зохион байгуулж байгаа 16 хүртэлх насны дэлхийн шатрын олимпиадад өрсөлдөж буй Монголын өсвөрийн шатарчдын баг эхний хожлоо аваад байна.

Тус тэмцээнд 23 орны 34 баг оюун ухаанаа уралдуулж байгаа бөгөөд Монгол Улсаас М.Амилал, Б.Ананд, Б.Тэнүүнболд, Э.Хүслэн нар ур чадвараа сорин өрсөлдөж байна.

Монголын баг өчигдөр тэмцээний эхний өрөгт Азербайжаны “Azerbaijan Sumgayit olympic SC” багийг 4:0-ээр буулган авч 2 оноо халаасалжээ. Монголын баг дараагийн тоглолтт үргэлжлүүлээд Туркийн “Turkyie red” багтай тоглохоор болжээ.

Тэмцээний тоглолтууд өдөр бүр  Монголын цагаар 19:00 цагаас эхлэх хуваарьтай юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН