Нүүр хуудасМэдээСЯ: ХОЙМОР НУТГИЙН ХӨТӨЧ НЯМАА

СЯ: ХОЙМОР НУТГИЙН ХӨТӨЧ НЯМАА

Монгол үндэсний оюун санааны охь дээжийн нэгэн гол мөчир нь мянганаас мянганд өртөөлсөн өв соёл, зуунаас зуунд бүтээгдсэн түүх билээ. Монгол орны Хоймор нутаг үзэсгэлэнт Хөвсгөл аймгийн түүх, соёл, өв уламжлалыг өртөөлөн авч яваа сэтгүүлч зохиолч М.Нямааг бид онцоллоо.

М.Нямаа гуайг нутгийнхан Хөвсгөлийн хөтөч гэж нэрлэдэг нь аймаг орон нутгийнхаа түүх, соёл, уламжлал, байгаль газар нутгаа нэвтэрхий мэддэгтэй холбоотой. Тэрээр нутаг орныхоо тухай номын суварга бүтээж яваа ахмад сэтгүүлч билээ.

М.Нямаа зохиолчийн бичиж хэвлүүлсэн “Хөвсгөл аймгийн лавлах товчоон” ном одоо ч хамгийн эрэлттэйд тооцогдож байна. Энэхүү номонд Хөвсгөл аймгийн тухай соёл, үүх түүх, байгаль гэх мэт 4-5 мянган мэдээлэл багтсан байдаг.

Мөн Эр зоригт Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойд зориулан “Чингүнжавын тухай түүхэн домог аман хууч”

“Хөвсгөл аймгийн түүх”

“Хоймор нутгийн хүчтэнүүд”

“Шинэлэх ёс, зан үйл” гэх мэт 25 орчим ном зохиол хэвлүүлжээ. Түүний бүтээсэн “Хөвсгөл нутгаар зорчихуй” цомог жуулчдад хамгийн их таалагдаж 2 мянга орчим хэвлэгдсэн гэдэг. Мөн тэрээр өөрийн зохиол уран бүтээлдээ нутгийнхаа өв уламжлал, бөө мөргөлийн зан үйл, түүхэн дурсгалт хадны зураг, өв соёлын тухай бичиж ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээж байна.

1992 оноос эхлэн Ардын эрх сонины орон нутаг дахь сурвалжлагч, аймгийнхаа телевиз, радиогийн захирлаар ажиллаж байсан юм. М.Нямаа зохиолч аймаг орон нутгийнхаа тухай 5 мянга орчим мэдээ сурвалжилга, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн олонд түгээсэн байна.

ҮНДЭСНИЙ СОЁЛ ҮЛЭМЖ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ …

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН