Нүүр хуудасМэдээСХЗГ: Эко тэмдгийн олон улсын сайн туршлагыг судлах сургалт боллоо

СХЗГ: Эко тэмдгийн олон улсын сайн туршлагыг судлах сургалт боллоо

Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчид Европын Холбооны “СВИЧ-Эйшиа” хөтөлбөрийн хүрээнд Эко тэмдгийн олон улсын сайн туршлагыг судлах сургалтад өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хамрагдлаа.

Сургалтыг Монгол Улсын нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах, нөөцийн хэмнэлттэй тойрог эдийн засагт шилжих, улмаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготойгоор ПИН ОУТББ, Каритас Чех Репаблик ОУТББ, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо болон Хөгжлийн Шийдэл ТББ хамтран зохион байгуулсан юм.

Сургалтын хүрээнд Австрали улсын сайн дурын байгууллагын мэргэжилтэн Австрали улсын хууль, дүрэм, журам, стандартын тухай танилцуулахаас гадна Австрали улсад хэрэглэгддэг “Органик бүтээгдэхүүний тэмдэг” болон “Эко тэмдэг”-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН