Нүүр хуудасМэдээАТГ: Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Увс аймагт ажиллалаа

АТГ: Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Увс аймагт ажиллалаа

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Увс аймагт ажиллаж, ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчид болон төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар сургалт зохион байгуулав.

Тус аймгийн 400 гаруй нийтийн албан тушаалтан авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, соён гэгээрүүлэх арга хэмжээнд хамрагдлаа.

Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН