Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж геологи, уул уурхай, газрын тос, хий, цөмийн болон цацрагийн салбарын хяналтын улсын (ахлах) байцаагч нарыг чадавхжуулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, техникийн аюулгүй ажиллагааг хангуулах, салбарын төрөөс баримтлах бодлого, хяналт шалгалтын ажлын гүйцэтгэл, үр нөлөөг сайжруулах, туршлага судлах цахим сургалтад оролцлоо.

Аймаг, нийслэлийн 50 гаруй улсын (ахлах) байцаагч нарыг хамруулсан тус сургалтад Салбарын хяналтын газрын дарга, улсын ерөнхий байцаагч Д.Даваадорж 2024 оны хяналтын шалгалтын хэрэгжилт, салбарын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, цаашид анхаарах асуудал, эрсдэлийн удирдлага хариуцсан ахлах мэргэжилтэн С.Дуламсүрэн шилэн хяналтын цахим системийн ашиглалтын талаар сургалт хийж, улсын байцаагч нарын сонирхсон асуултад хариулт өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн тус сургалтад Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж хяналт шалгалтын нэгдсэн бодлого, хэрэгжилт, үр дүн, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэр, хяналт шалгалтын давхардал, хууль, эрх зүйн орчны хүрээнд тулгамдаж байгаа зарим асуудлын талаар мэдээлэл өгөв.
