Аюулгүй ундны усны хэрэглээг нэвтрүүлэх, ундны усны эрүүл ахуйг сайжруулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дүүргийн Засаг дарга ундны ус зөөвөрлөх, хадгалах савыг сольж шинэчлэх уриалгыг дэвшүүлсэн.

Энэхүү уриалгыг дэмжиж дүүргийн харьяа газар хэлтсүүд 43 хорооны өрхийн ундны усны савыг сольж, шинэчилж буй.

Энэ ажлын хүрээнд дүүргийн Соёлын ордон, Гэрлэх ёслолын өргөөний албан хаагчид 23,27 дугаар хорооны айл өрхийн ундны усны савыг сольж, шинэчилж байна.
