Нүүр хуудасМэдээСХД: Улаанбурхан өвчин голомтлон гарсан хороодод дархлаажуулалтыг идэвхжүүлнэ

СХД: Улаанбурхан өвчин голомтлон гарсан хороодод дархлаажуулалтыг идэвхжүүлнэ

Дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний тохиолдол 950 гараад байна. Эдгээр халдвар авсан тохиолдлын дийлэнх нь дархлаажуулалтад хамрагдаагүй байна. Иймд дархлаажуулалтын ач холбогдлыг эцэг эх, сурган хүмүүжүүлэгч багш нарт ойлгуулж, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн эрүүл мэндийн төв, боловсролын хэлтэс хамтран 154 дүгээр сургуулийн багш, ажилчидтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан улаанбурхан өвчний цаг үеийн нөхцөл байдал, товлолт, нөхөн, нэмэлт дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ. Мөн дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр сургуулийн удирдлагуудад дархлаажуулалтыг эрчимжүүлэх, сургууль, цэцэрлэгүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайжруулах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран зөвлөмж, уриалга, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг тогтмол түгээх, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр байгаа хүүхдийн вакцины талаарх мэдээлэл emongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталд бүртгэгдээгүй бол өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хандаж бүртгүүлэх зэрэг үүрэг чиглэлийг өглөө.

Цаашид 16, 25, 37 дугаар хороо болон эдгээр хороонд үйл ажиллагаа эрхэлдэг сургууль, цэцэрлэгүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран 3 хоног улаанбурхан өвчний дархлаажуулалтыг идэвхжүүлэх өдөрлөг зохион байгуулахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН