Нүүр хуудасМэдээНийслэл: “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ

Нийслэл: “Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас 133-р сургууль хүртэлх авто замын зорчих хэсгийн урд эгнээг хааж, шинэчилнэ. Тодруулбал, зургаадугаар сарын 29-ний 22:00 цагаас хааж, долоодугаар сарын 1-ний 06:00 цагт нээнэ.

Авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм. Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН